СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: Чанга ярьсан таван хүнийг буудаж хороожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн хойшоо 200 км-т байдаг Елатма тосгонд шөнийн цагаар байрных нь гадаа чанга дуугаар ярьсан таван хүнийг буудаж хороосон хэрэг гарчээ. Тус тосгон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хорио цээрийн дэглэмд шилжээд байгаа ажээ.

Мөрдөгчдийн олж тогтоосноор нийтийн орон сууцны гадаа чанга дуугаар ярьсан этгээдүүдэд чимээгүй байхыг оршин суугч тагтан дээрээсээ сануулсан байна. Гэвч удалгүй айлын эзэн чанга дуугаар ярьсан хүмүүстэй маргаж эхэлжээ. Маргааны үеэр оршин суугч ангийн буу гаргаж гал нээсэн байна.

Орон нутгийн цагаар бямба гарагийн шөнө 22 цагийн орчимд дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй ангийн бууны суманд оногдож нас баржээ. Сэжигтний нэрийг олон нийтэд зарлахаас татгалзсан ба баривчлан саатуулжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.