СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жоанна Роулинг ид шидийн ертөнцөөр аялуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Их Британийн зохиолч Жоанна Роулинг дэлхийг хамраад байгаа цар тахлын үед гэртээ байгаа хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарт зориулсан ид шидийн ертөнцөөр аялуулах “Харри Поттер гэртээ” гэдэг  цахим хуудастай болжээ. Үзэгч хүүхдүүд түүний  www.harrypotterathome.com цахим хуудаст зочилсноор Харри Поттер, Рон, Гермиона нарын  адал явдлын тухай үйл ажиллагаа, нийтлэл, тэмцээн, таавар болон ид шидийн ертөнцийн  видео бичлэгийг үзэж болох юм байна. 

Зохиолч цахим хуудастаа нийтэлсэн өмнөх үгэндээ “” гэж бичжээ. Түүнээс гадна энэ цахим  хуудасны нээлтийг зохиогч бусад орны багш нарт  видео бичлэгийг нийтлэх, сурагчиддаа уншихыг зөвшөөрсний дараа хийх юм байна. Гэхдээ видео бичлэгийг долдугаар сар дуусах хүртэл зөвхөн  сургуулийн найдвартай цахим сүлжээ болон боловсролын платформд тавих аж. Жоанна Роулингийн бичсэн ид шидийн ертөнцийн тухай долоон цуврал ном 1997-2007 оны хооронд олон оронд 500 сая гаруй хувь борлогджээ. Мөн 2001 онд Эмма Ватсон, Дэниэл Рэдклифф, Руперт Гринт нар тоглосон олон ангит кино болсон билээ.

Х.ОЮУНБОЛД

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.