СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-05

Баянзүрх дүүрэгт байрлах спорт цогцолбор ирэх тавдугаар сард ашиглалтанд орно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах захирамж гаргажээ. Уг захирамжийн хүрээнд ажил хэрхэн явагдаж буйтай газар дээр нь өнөөдөр очин танилцсан юм.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт цогцолбор барихад зориулан яаралтай шийдвэрлэх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өгсөн.
Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил 90 хувьтай гүйцэтгэгдэж байна. Хөлбөмбөг, сагс, гар бөмбөг, теннисны талбай, 450 метр 4 эгнээ гүйлтийн зориулалтын тартан зам, үзэгчдийн суудал, сүүдрэвч, төвлөрсөн 00-той байдлаар төлөвлөгдөн баригдаж, 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад орохоор болжээ.
Энэхүү спорт цогцолбор баригдсанаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны төдийгүй дүүргийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, амарч салхилах газар нэгээр нэмэгдэх боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.