ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 24 цагийн дотор Кувейт, Гүрж улсад анхны нас баралт бүртгэгдсэн байна. ДЭМБ мэдээлж буйгаар, нийт халдварын 40 гаруй хувь нь хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй байна. Иймээс гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 2334 иргэн байгаагаас 0-2 насны 22, 1-5 насны 46, 6-8 насны 128 хүүхэд тусгаарлах байранд харгалзах хүний хамт байна.
ДЭМБ-аас дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг тогтолцоог сайжруулах, санхүүгийн бэрхшээлийг даван туулах.
Испани улсад халдварын шинэ тохиолдол 7200 нэмэгдэж, онц байдлын хугацааг сунгахаар болов. Тус улсын Ломбарди мужийн захиргаанаас иргэддээ гадуур явахдаа амны хаалт зүүхийг зөвлөжээ.
Токио хотод 10-14 насны хүүхдүүд халдвар авах тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа сүүлийн 81 тохиолдол нь ямар замаар халдвар авсан нь тодорхой бус байгаа юм.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны Токио-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Амар зочид буудалд тусгаарлагдсан 169 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74, Зүчи зочид буудалд тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар хийсэн 26 хүнээс коронавирус илрээгүй байна. Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд бүгдээс нь коронавирус илрээгүй.