СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-05

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 1-5 сая төгрөгийн зээл олгох хөтөлбөр зарлагдлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зарлагдлаа. Уг хөтөлбөр нь залуучууд, 35 аас дээш насны иргэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох зорилготой аж.

Нийслэлийн дүүрэг бүр харилцан адилгүй хугацаанд уг хөтөлбөрийг зарлаж байгаа тул өөрийн харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс лавлах боломжтой.

1. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох
3. Ахмад мэргэжилтний аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулсан эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох
Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл ирүүлсэн иргэний үйл ажиллагаа явуулж буй ажлын байртай нэг бүрчлэн танилцана. Төсөл ирүүлсэн иргэн нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг, тухайн хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, хэсгийн ахлагч, санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн иргэдийн өмнө төслийнхөө талаар танилцуулга хийж шалгаруулалтад оролцоно.

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.