СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-04

АСА аварга ХӨСҮТ-д тусгаарлагдахгүй гэсний учир...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Өчигдөр/2020.04.03/ Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор нийт 275 иргэн ирсэн. Уг онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Сүмогийн их аварга Д.Дагвадорж нар ирсэн юм. 

Харин Д.Дагвадорж аваргыг тусгаарлагдсан байр, сууж явах машинаа голж Чингис хаан нисэх буудлын хавьд багагүй үймээн дэгдээсэн гэх мэдээлэл гарсан билээ. Тэрээр ХӨСҮТ-д тусгаарлагдахгүй "Корпорайт" зочид буудалд тусгаарлагдана хэмээн зүтгэж, Шуурхай штабынхны ажилд багагүй саад хийжээ. 

Харин энэ талаараа өөрийн цахим хуудсууддаа тайлбарлажээ.

Юун түрүүнд, 

“Энгийн иргэд ХӨСҮТ-д, МАН-ын дарга нар хүүхдүүдээ хар машинаар тосуулаад авдаг юм байна. Шударга ёс энэ үү тэгээд, даргад үйлчилсэн УОК-ын хурган дарга нараа!” гэжээ. 

Харин дараагаар нь, 

“Асуудал юундаа байсан бэ гэвэл, Японд байсан бид нарыг бусад улсаас дамжиж ирсэн 57 хүнтэй цугтаа байлгамааргүй байна гэж би хэлсэн. Хүнд хэцүү үе, дэлхий тэр чигээрээ хэцүү байгаа энэ үед ийм өндөр эрсдэл гэр бүлдээ үүрүүлэхийг хүсэхгүй. Хэн ч хүсэхгүй ! Асуудал энэ!  Бусдыгаа муухай харагдуулж магад. Үнэн бодит зүйл нь энэ ойлгоно биз!” гэжээ.

Түүний энэ тайлбараас харвал жирийн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаад дарга нарын ар гэр, хамаатан саднуудыг хар машинаар тосож, тансаг зочид буудлуудад тусгаарлаад байгаад эгдүүцжээ. Улмаар бусад улсаас дамжиж ирсэн иргэд халдварын өндөр эрсдэлтэй учир тэдэнтэй нэг газар тусгаарлагдахыг хүсээгүй аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.