Дэлхийн 208 улсад коронавирусийн халдвар тархаж, нэг сая 87 мянган хүн халдвар аваад байна.
Манай улсад 2464 хүнийг ажиглалтад авсан. Токиогоос ирсэн 275 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн госпитал, Токио Инн зочид буудалд байршуулжээ.
ДЭМБ ажилтан О.Ариунтуяа:
976 249 иргэн халвар авч 50489 иргэн нас барсан байна. Европ, хойд Америк цар тахлын голомт болж байна.
24 цагийн байдлаар халдвар АНУ-д 12 хувиар, Италид дөрвөн хувиар, Испани, Франц, Герман улсуудад найман хувиар нэмэгджээ.
БНХАУ 3-р сард 1500 иргэнээ эх орондоо авчирчээ. Зөвхөн Англи улсад 220 мянган хятад оюутан сурдаг. 15 мянга нь сурагч байгаагаас 180-ыг нь мөн өчигдөр/2020.04.03/ тусгай үүргийн онгоцоор авчирсан байна. Энэ нь хилийн хянал шалгалт, тусгаарлах байрны ачааллыг нэмэгдүүлж байна.
Филлиппиний орчимд халдвар мөн нэмэгдсээр байна. 70 хувь нь халдвар тархсан нь тодорхойгүй байгаа учир халдвар хяналтаас гарч болзошгүйг харуулж байна.
Эрүүл мэндийн ажилтнууд мөн халдварт өртөх нь ихэссэн байна. Тухайлбал, 71 эрүүл мэндийн ажилтан халдвар авч 7 нь нас барсан байна. Эрүүл мэндийн ажилтнууд тусгаарлалтад орсноор эрүүл мэндийн ажилтны нөөцийн хомсдолд орох болжээ.
Олон улсын валютын сан/ОУВС/-аас мэдэгдэл хийхдээ ДЭМБ-аас хүн амын эрүүл мэнд, амь насыг хариуцдаг байгууллага, ОУВС бол тэдний амьжиргаа, амьдралын өртгийг хариуцдаг. Иймд ДЭМБ, ОУВС сан хоёр гар гараасаа хөтлөлцөж байж энэ өвчин тахлын ард гарна. Эмзэг бүлгийн хүмүүст чиглэсэн олон зүйл хийх шаардлагатай байгааг онцолсон байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Одоогоор Сөүл-Улаанбаатар нислэгээр ирсэн 37 хүнээс коронавирус илрээгүй байна.
Өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, тогтвортой байна. ХӨСҮТ-д шинэ аппарттай болсон. Энэ аппаратаар 4 цагийн дотор шинжилгээний хариу гаргана.