Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабад Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тусгай нислэгийн үйл ажиллагааг танилцах үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр төлбөрөө төлөхгүй байгаа иргэдийн талаар мэдээллээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Нислэгээр ирсэн хүмүүс төлбөр тооцоогоо харьцангуй сайн хийж байгаа гэдгийг нэмж тодотгоё. Байнга зовлон яриад байх нь хэцүү байна. Нэг зүйлийг Шадар сайдыг байгаа дээр баримттай ярина аа. Ерөнхий дунд нь яриад байх нь нэг их зохимжтой биш.
Энэ бол “Баянхангай” гээд амралтад буучихсан 13 хүний нэрс. Амралтад хорио цээрт байгаа. "Тооцоогоо хийхгүй ээ. Улс хариуцаад хийх ёстой" гээд байж байгаа хүмүүсийн нэрс гарсан. Бид эдгээр хүмүүст албан ёсны шаардлагаа тавина. Төлөх ёстой бүгд өгнө. Сэлэнгэ, Дарханы хүмүүс байгаа. Ингэж л анхаарлаа хандуулахгүй бол ОХУ-аас орж ирсэн иргэдийн хувьд хүндэрлээ. Баян-Өлгийд 370 гаруй хүн тусгаарлагдсан. Хоёрхон хүн л төлсөн байгаа. Шаардлагаа тавина.