Олимпийн төрөлт таеквондогийн аваргуудыг цувралаар танилцуулж байна.
Таеквондогийн спорт нь дотроо хоёр төрөл байдаг ба дэлхий даяар өргөн тархаж олимпийн наадмын үндсэн төрөл болтлоо хөгжсөн нь world taekwondo буюу дэлхийн таеквондо юм. 2000 оноос олимпийн наадмын үндсэн төрөл болсноос нь хойш өнөөдрийг хүртэл таеквондогийн төрлөөр хамгийн олон медаль хүртсэн тамирчин бол АНУ-ын шилдэг тулаанч Стевен Лопез юм.
Тэрээр хоёр өөр жинд олимпийн хошой аварга болсон тамирчин бөгөөд түүний амжилтыг тоймловол:
- Сидней 2000 - Алт /-68 кг/
- Афин 2004 - Алт /-80 кг/
- Бээжин 2008 - Хүрэл /-80 кг/
Мөн түүнчлэн ДАШТ-д хүртсэн алтан медалийнхаа тоо, чанараар бүх цаг үеийн тамирчдыг тэргүүлдэг байна. Стивен Лопез хоёр жил тутамд зохион байгуулагддаг ДАШТ-ний таван удаагийн аварга тамирчин юм.
Дэлхийн аварга ах дүү гурав
Анх гараждаа аавынхаа удирдлага дор таеквондогийн бэлтгэл хийж эхлэхэд тэрээр таван настай байлаа. Түүний дүү Марк, Диана нар мөн таеквондогоор хичээллэдэг ба 2008 оны олимпийн наадамд ах дүү гурав хамтдаа оролцсон төдийгүй бүгд медалийн тавцанд зогссон нь түүхэн дэх анхны тохиолдол байлаа. Ах Марк Лопез нь -68 кг жинд мөнгөн медаль хүртсэн бол охин дүү Диана Лопез нь эмэгтэйчүүдийн -57 кг жинд хүрэл медаль хүртсэн байдаг.
Мөн түүнчлэн ах дүү гурав 2005 оны Мадридад болсон 17 дахь удаагийн ДАШТ-д бүгд алтан медаль хүртсэн юм.
Харин тэдний том ах Жеан Лопез дүү нараа дасгалжуулдаг байна.