Монгол Улсын иргэдээ Япон Улсаас татан авах ОМ502 дугаартай тусгай үүргийн нислэгээр 266 зорчигч ирж байгаа бѳгѳѳд 14 нь нярай хүүхэд байгаа аж. Онгоцонд 1284 кг ачаа ачигдсан. Онгоц 15 цаг 47 минутад Буянт-Ухаад газардана.
Монгол иргэдээ татах тусгай нислэгт нисэх багийн есөн хүн, мөн МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ирж байна. Эдгээр хүмүүс нислэг гүйцэтгэсний дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм.
"Хараацайн жигүүр" ХХК, "Автобус-5" ХХК, "Эрдэм транс" ХХК, "Тахилт транс" ХХК зэрэг компанийн найман автобус ирсэн зорчигчдыг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байгаа аж.