Орхон аймагт корона вирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Онцгой комисс нь хуралдаж эхэлжээ. Тухайн иргэнийг аймгийн эмнэлэгт тусгаарласан бөгөөд тухайн иргэнээс эмнэлгийн байгууллага зохих шинжилгээг авч байгаа ажээ. Тус иргэн өндөр халуурсан учир ӨЭМТ-д хандсан бөгөөд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн халдвартын тасагт тусгаарлаад байгаа билээ. Тусгаарлагдаад буй иргэн нь 25 настай, БНХАУ-ын Ухань хотод ачаа тээврийн жолоочоор ажиллаж байгаад иржээ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн бөгөөд Эрдэнэт хотод нэг хоносон байна.
Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна. Мөн Дархан-Уул аймагт корона вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээд буй. Дээрх иргэдийн шинжилгээний хариу маргааш/2020.20.06/ тодорхой болох юм.