СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2020-04-03

ВИДЕО: Дроноор гал унтраадаг болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Саяхныг хүртэл гал унтраах хэрэгслүүд ачааны машин, шат, усны хоолой гэх мэт харьцангуй доод түвшний технологитой байсан. Харин гал сөнөөгч дронууд гарч ирснээр энэ өөрчлөгдөж байна.

АНУ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дийлэнх нь дор хаяж нэг дронтой болжээ.

Замын түгжрэл, өндөр барилгууд болон аюултай бодистой тулах үед агаарын дрон технологи тустай. .

 

Гал сөнөөх ажилд ашиглагддаг ихэнх дронууд дараах нэмэлт хэрэгслээр тоноглогдсон байдаг. Үүнд,

-Галын эх үүсвэр, халуун цэгийг тодорхойлох дулааны камер

-Хүн ба амьтдыг илрүүлдэг хэт улаан туяаны камер

-Нунтаг, хөөсөн болон усан гал унтраах бодисуудыг тээгч

-Дрон болон гал сөнөөгчдийг галд ойртоход туслах хөргөлтийн манан цацагч

-Аюултай, шатамхай зүйлсийг тодорхойлж, тэдний баглаа боодол дээрх кодыг танидаг өндөр нарийвчлалтай камер

Гал түймэр мэт томоохон хэмжээний галыг унтраахад гал сөнөөгчид ихэвчлэн нисдэг тэргээр галыг дээрээс нь харж нөхцөл байдлыг үнэлэн төлөвлөгөөгөө гаргадаг байсан. Дронуудыг ашигласнаар хэдхэн минутын дотор хөөргөн нөхцөл байдлыг ажиглах боломжтой бөгөөд нисдэг тэрэг хөөргөхтэй адил төвөгтэй, цаг хугацаа шаардсан процесс үгүй болох юм. Энэ мэтчилэн дроноор гал сөнөөхийн ашиг тус улам танигдан хэрэглээ нь өргөжсөөр байна.

Эх сурвалж: 3dinsider.com, roboticsbusinessreview.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.