УИХ дахь АН-ын зөвлөл коронавирусийн эсрэг авах арга хэжмээний тухай тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын даргад өргөн барих гэсэн ч хүлээж авахаас татгалзжээ. Тиймээс коронавирусээс үүдсэн гамшгийн үед улс төржихгүй байхыг тэд эрх баригчдаас хүсэж байгаагаа мэдэгдлээ.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Бид тогтоолын төслөө боловсруулахдаа дөрвөн хэсэг бичиг баримт боловсруулсан.
Коронавирусийн гамшигтай тэмцэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд ярилцах, эдийн засгийн эрсдэлээс хамгаалах бодлогоо гаргаад, хэрэгжилтийг хангах төлөвлөгөөгөө гаргана. Мөн хууль эрхзүйн зохицуулалтаа хийхийг хөндсөн.
Тогтоолын төслөө өчигдөр/2020.04.02/ өргөн барихаар цаг тогтсон ч УИХ-ын дарга хүлээж авахаас татгалзсан. Тиймээс өнөөдөр дахин өргөн барина. Хүлээж авахгүй бол бодлогын шинжтэй энэ зүйл заалтуудыг УИХ, байнгын хороонд хөндлөнгийн санал болгож оруулна.
Энэ гамшиг эрсдэлийн үед улстөржихгүй байя гэж ярьчихаад асуудал хүнд үед улс төрийн намын, ялангуяа АН-ын саналыг хүлээж авахаас татгалзана гэдэг бол байж боломгүй зүйл гэж бид үзэж байна.
Эрх баригчид өөрсдийн санасан зоргоор дураараа хандах хандлага шууд илэрч байна.
Үнэндээ Ерөнхий сайдын танилцуулсан коронавирусийн эсрэг авах эдийн засгийн долоон зүйл, Сангийн сайдын хийсэн танилцуулгын нэлээд хэд нь хоорондоо зөрчилтэй байна. Сонгуулийн өмнөх гурван сарын хугацааны амлалт юм уу гэж харагдаж байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх цэгцтэй бодлого алга байна. УИХ мөн л юм бол талцалгүйгээр бүх талын саналыг хүлээж авч, хамтран ажиллах шаардлагтай гэж бид үзэж байна. Бид ч шаардлагаа тавих үүрэгтэй.
Ерөнхий нөхцөл байдлыг дүгнээд үзэхэд монголын эдийн засгийн өсөлт 5-6 хувь руу бууна. Экспортын орлого маш их хэмжээгээр тасрах төлөвтэй болж байна.
Ийм онцгой нөхцөлд төр иргэн бүрээ ялгаварлахгүйгээр хамгаалах ёстой. Том жижиг компанийн тухай ойлголт байхгүй, ажил хийдэг, хийдэггүй, ядуу баяны тухай ойлголт байхгүй.
Хамгийн түрүүнд төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзэж байна. Төсвөөс ХЭДС, НДС зэргийг санхүүжүүлж, ажилгүй болсон иргэдэд коронавирусийн гамшиг арилах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван сараар тооцож нийт 1,2 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа дууссан өдрөөс эхэлж олгох хэрэгтэй.
Урсгал зардлыг бууруулах.
Үүнд төрийн болон орон нутгийн бараа үйлчилгээ худалдан авах зардал, уулзалт, зөвлөгөөн, машин тэрэг худалдан авах зардлыг танах.
Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах.
Монгол банк бодлогын хүүгээ бууруулж зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, арилжааны банкуудын мөрддөг зарим журмыг хугацаатайгаар өөрчилж, шинэчлэх.
Банкуудаар дамжуулж хямралд хамгийн их өртөж буй эдийн засгийн
ААН-үүдээ дэмжих, ажлын байрыг хадгалах.
Ажлын байраа хадгалсан ААН-дэд Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулж гурван жилийн гурван хувийн хүүтэй санхүүжилт олгох. Өмнөх хоёр жилийн төлсөн татаврын дунджаар зээлийн баталгаа гаргаж өгөх... гэх мэтийг тусгасан.