Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 13.30 цагаас дуучин Г.Энэрэлд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийх шийтгэл оногдууллаа.
Г.Энэрэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдож байсан бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.