АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ковид-19-ын тархалт эрчээ авснаас хойш хоёр дахь удаагаа өгсөн шинжилгээний хариуг олон нийтэд танилцууллаа. Цагаан ордноос Ерөнхийлөгч Трампын давтан шинжилгээний хариу сөрөг гарсныг мэдэгджээ. Твиттер хуудсанд тавьсан Трампын шинжилгээний хариу сөрөг гарсныг батлах баримтын доор сэтгэгдэл бичсэн иргэдийн зарим нь Ерөнхийлөгч Ковид-19-өөр халдварлаагүй ч сэтгэцийн өвчтэй гэсэн байжээ.
Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Трамп эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн хомсдол үүссэнд мужийн захиргаануудыг буруутгасан байна. Халдвар өргөн хүрээг хамарсан Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо ойрын зургаа хоногт амьсгалын аппаратны нөөцөө барах тул яаралтай нэмэлт тусламж шаардлагатай гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian