СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан газрыг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн прокурорын газар тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран гуравдугаар сарын 27-ны өдөр хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтын үеэр тус дүүргийн I хороонд байрлах .

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор Т.Оргил-Очир “Гуравдугаар сарын 27-ны 23:00 цагийн үед Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хамтарсан шалгалтыг явуулсан. Чингэлтэй дүүргийн I хороонд байрлах найман айлын байранд эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй дуудлага аван цагдаагийн бие бүрэлдэхүүн прокурорын хяналтан дор мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулав” гэсэн юм.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан эсвэл ажлуулсан бол 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно гэж заасан байдаг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.