СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шэнзэн муур, нохойн мах идэхийг хориглосон Хятадын анхны хот болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхий даяар сая гаруй иргэнд халдварлаад байгаа коронавирус нь зэрлэг амьтдаас гаралтай хэмээн Хятадын эрх баригчид үзэж улс даяар зэрлэг амьтдын худалдаа, хэрэглээг хориглож хуульчлан тусгахаар зэхэж байгаа юм. Тэгвэл Гуандон мужийн Шэнзэн метрополис хот эрх баригчдын шийдвэрээс урьтаж муур, нохойны махны худалдаа, хэрэглээг албан ёсоор хорьсон Хятадын анхны хот боллоо.

Шинэ хууль ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хот даяар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. Ази тивийн улс орнуудад махыг нь идэж хэрэглэхийн тулд жилд 30 сая нохойг устгадаг гэсэн тооцоог олон улсын байгууллага хийжээ. Гэхдээ Хятадад нохойн махыг хүнсний зориулалтаар ашиглах нь Азийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага аж.

Шэнзэн хотын захиргаанаас “муур нохой зэрэг тэжээвэр амьтад хүнтэй маш ойр байдаг. Дэлхийн хөгжиж буй орнууд болоод Хонконг, Тайваньд муур, нохой, тэжээвэр амьтдын хэрэглээг хориглосон туршлага бий. Энэ нь хүн төрөлхтөн, оршин суугчдад маш хэрэгтэй шийдвэр” хэмээн Reuters агентлагт мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.