Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр/2020.04.02/ 261 иргэн ирсэн. Харин өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгцоор 255 иргэн ирэх ёстой. Энэ онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм. Харин түүнийг буунгуут нь баривчлах уу, үгүй гэдэг асуулт олны дунд ихээхэн анхаарал татаад байна.
Шуурхай штабынхны өгсөн мэдээллээр уг онгоц Токиогоос 08:30 цагаас хөдөлж 13.05 цагт Улаанбаатарт газардах юм байна.
Түүнийг эх орондоо ирнэ гэсэн мэдээлэлд Ардчиллын төлөөх нэгэн үеийн нөхөд нь байр сууриа илэрхийлжээ.
Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл:
"Элбэгдорж "90 оны Элбэгээ" хэвээрээ байна! “Х.Баттулгын шүүхийн урилга”-аас айхгүй ирж, ардчиллаа хамгаалан тэмцэхээр ирж байна! Ардчилагчдыг шоронгоор айлгаж чадахгүй гэдгийг Гүржийн туршлага харуулсан. Ардчилагчид шоронгоос бүгд Мандела болон гарч ирдэг юм! Тэгэж ардаа аврана!" гэсэн байна.
Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам:
"Женко,Нимка нар махны машинаа тослохоор 90 оны лидерүүдээр шаргуу оролдож, өөрсдийнхөө делог нээх цоожоо Эбийгээр түгжүүлэх нь дээ. 90 оны их үйлсийнхэн хүний эрхийг хамгаалсаар ирсэн одоо цаашдаа ч хувирахгүй байх болно.Сүрдүүлэг, халдлага эрх чөлөөг боож чадахгүй" гэжээ.