СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Америкийн 6,6 сая иргэн ажилгүйдлын тэтгэмж хүсчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-д коронавирусийн халдварын 244,433 тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн хамгийн том голомт болоод байгаа юм. Халдвараас сэргийлж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлснээр эдийн засаг удааширч, үүнийг даван гарахын тулд Вашингтон хоёр их наяд долларын санг баталсан билээ.

Халдварт өвчнөөс шалтгаалж ажилгүй болсон, ажлын байраа алдсан 3,3 сая иргэн өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлын тэтгэмж авах хүсэлтээ өгөөд байсан бол

Америкийн Банкны шинжээчид АНУ түүхэндээ байгаагүй эдийн засгийн хямралтай нүүр тулах ба ажилгүйдлын түвшин 15-аас илүү хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол хийжээ. Тус улсын иргэдийн хөдөлмөр эрхлэгчдийн 80 гаруй хувь нь хорио цээрийн дэглэмд шилжсэнээр ихэнх бизнесийн байгууллагын үйл ажиллагаа зогсоод байна.

ажээ. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын жилд 9 сая иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байдаг.

Нэг дор түүхэнд бичигдэж байгаагүй олон сая иргэн ажилгүйдлын тэтгэмж хүссэн нь дараах хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Үүнд цар тахлын халдварыг тогтоон барихын тулд илүү олон мужид бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон. Эдийн засагчдын судалснаар Америкийн ажиллах хүчний 1/5 нь хорио цээрийн дэглэмд шилжжээ.

Хоёрдугаарт Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ажилгүйчүүдэд олгох тэтгэмжийн санг нэмж илүү олон хүнд хүртээхийн тулд хувиараа бизнес эрхлэгчид, гэрээний ажилчдыг хамруулах шийдвэрийг баталсан юм. Ажилгүйдлын тэтгэмж авах хүсэлтээ гаргаж чадаагүй олон хүн бүртгэлд ороогүй гэдгийг шинжээчид сануулж байна.

Эх сурвалж: ВВС   

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.