Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 том хүн, таван нярай хүүхэд тээвэрлэн Солонгост хүргэсэн бол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 20:15 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусын халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 255 том хүн, зургаан нярай хүүхэд Монголд буулаа.
Мөн энэхүү МИАТ компанийн агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн иржээ.
М.ЗҮЙР