СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-02

Гэрийн тусгаарлалт гарсан иргэдийн анхааралд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын Онцгой Комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн хяналтыг зохицуулах түр журмыг батлан гаргалаа.

Үүнд:

1.Тэмдэглүүлсэн бүртгэлтэй хаяган дээрээ тогтмол байж, гэрээсээ гарахгүй ,гаднаас зочин урихгүй байна.

2.Утсаа байнга нээлттэй байлгах ,утсаар биеийн байдал болон байршлын талаарх мэдээллийг хяналт тавьж буй байгууллагад мэдээлнэ.

3.Биеийн халууныг хэмжиж ,термометрийг бэлтгэж ,өдөрт 2 -оос доошгүй удаа хэмжиж ,тэмдэглэл хөтөлнө.

4.Амны хаалт хэрэглэх ,гэрт чийгтэй цэвэрлэгээ ,ялангуяа ариун цэврийн өрөөнд цэвэрлэгээг сайтар хийнэ.
5.Өрөө тасалгаанд агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийнэ.

6.Гэр бүлийн гишүүдтэй аль болох ойр байхгүй байх ,боломжтой бол тусдаа 1 өрөөнд байна.

7.Гэр бүлийн гишүүд нь тухайн хүнийг тусдаа байх нөхцлийг бүрдүүлнэ.

8.Гэр бүлийн гишүүд нь тухайн тусгаарлан ажиглалтад байгаа хүнийг гэрээс гаргахгүй байх үүрэг хүлээнэ.

9.Гэрээр үргэлжлүүлэн тусгаарлахтай холбоотой гарсан дүрэм ,журам,зааврыг мөрдөнө.

10.Хэрэв өвчний шинж тэмдэг илрэх, зөвлөгөө авах шаардлагатай бол харьяа өрх,сум,томгоны эмч болон 119,100,103,80086829 ,

Гадаадын иргэн Интермед 80105577 ,SOS medica mongolia 91913122 дугаарын утсанд хандана.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.