СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-02

“Мандал даатгал ” даатгуулагчийнхаа мөнгийг өгөхгүй байна гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Билгүүний ээж агсан 2016 онд Голомт банкнаас орон сууцны ипотекийн найман хувийн зээлээр орон сууц худалдан авч барьцаа хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах хуулийн дагуу “Мандал даатгал” ХК-д даатгуулжээ. Харамсалтай нь 2018 онд ажлын байран дээрээ гэнэт ухаан алдаж тархины цус  харвалт гэсэн оноштойгоор нас баржээ.

Түүний өв залгамжлагч хүү Ц.Билгүүн нь Голомтбанкны шаардлагаар 2018 оноос өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт сар бүр 825 мянган төгрөгийг төлсөөр иржээ. Гэвч нас барсан даатгуулагчийн зээлийн өрийн үлдэгдэл болох. Ц.Билгүүн Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж хандахад, даатгагч төлөх ёстой гэсэн албан бичиг өгсөн ч “Мандал даатгал” үүнийг огт тоогоогүй байна. Хохирогч улмаар шүүхэд хандахад Иргэний хэргийн болон Давж заалдах шатны шүүхээс нөхөн төлбөрийг гэрээний дагуу даатгагч компани төлөх ёстой гэсэн шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй хохирсон хэвээр байна гэлээ.

Ц.БАЯР

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.