Канадын Юконы нутаг дэвсгэр дэх Тахини халуун рашаанд жил бүр болдог үсээ хөлдөөх тэмцээний ялагчид тодорчээ.
Уралдаанд оролцогчдыг шилдэг эрэгтэй, шилдэг эмэгтэй, шилдэг бүлэг, Нонгшимын нэрэмжит хүмүүст таалагдсан сонголт болон Тим Хортоны нэрэмжит хамгийн бүтээлч гэсэн таван ангиллаар шалгаруулдаг аж.
Ангилал тус бүрийн ялагчид үнэгүй халуун рашаанд орох эрхээс гадна 2,000 канад долларын шагнал авдаг байна.
2011 оноос хойш зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний хөгжилтэй зургууд цахим ертөнцөөр тарж, жил ирэх тусам олны хүртээл болсоор энэ жилийн уралдаанд 288 хүн оролцжээ.
Тус уралдаанд орохын тулд хүмүүс Тахини халуун рашаан руу арванхоёроос гуравдугаар сарын хооронд цаг агаарын -20 ° C хэмээс хүйтэнд очдог байна. Эхлээд халуун рашаанд толгойгоо дүрэн үсээ бүрэн норгосны дараа хүйтэн агаарт үсээ хөлдөхийг тэвчээртэйгээр хүлээхэд л хангалттай. Ингээд хүссэн хэв маяг нь бэлэн болоход усан сангийн дэргэдэх хонхыг дуугаргахад усан сангийн ажилтан ирж зургийг нь авдаг байна.
Эх сурвалж: CNN