СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жэк Блэкийн цээж нүцгэн ТикТок бичлэг инээд бэлэглэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Америкийн инээдмийн жүжигчин, дуучин, хөгжимчин Томас Жэкоб Блэк коронавирусийн халдвараас сэргийлж хорио цээрийн дэглэмд орсон олон сая иргэний нэг юм. Гэвч тэр цагийг үр бүтээлгүй өнгөрөөгөөгүй бололтой.

Энэ жил 50 настай жүжигчин чамгүй бүжигчин гэдгээ харуулсан ТикТок бичлэгээ цахим орчинд тараасан байна. “Тусгаарлалтын бүжиг”-ээ хийхдээ Жэк Блэк дасгалын шорт, ковбой гутлаас өөр хувцасгүй цээж нүцгэн хийсэн нь сонирхол татаж, инээд бэлэглэжээ.

Тэрээр 30 секундын бичлэгээ арын хашаандаа хийсэн бололтой. Тэрээр ТикТок ашиглаад удаагүй ч хөгжилтэй бүжгийг нийтэлсэн даруйд хоёр сая удаа үзэж 300,000 хэрэглэгч like дарсан байна. Дэлхийд алдартай олны танил эрхмүүд коронавирусээс сэргийлэх хорио цээрт орсноос хойш ТикТок апп-д олноороо нэгдэх болжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.