СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-02

С.Амарсайхан: Хот мэдэх юмаа мэдэж тохижуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Сүхбаатарын талбайн өмнөх "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-ийн ногоон байгууламжийг устгаж усан оргилуур бүхий тохижилт хийх гэж байгааг шүүмжилсэн мэдээлэл өнгөрөгч өдрүүдэд цахим орчинд өрнөсөн.

Уг асуудлаар өнөөдөр /2020-04-02/ Хотын Захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр, Улаанбаатар хотод өнөөдөр олон цэцэрлэгт хүрээлэнгийн ажил явагдаж байна. Жишээ нь,

-БЗД-ийн ХХЕГ-ын баруун талд 1,8 га газар өөр байгууллагад олгогдсон байсныг хотын мэдэлд шилжүүлж, тохижилтын ажил хийж эхэлсэн.

-БЗД-ийн РЦНК-ийн урд байрлах 2,4 га талбайд ногоон байгууламж бүхий олон нийтийн талбай болгож тохижуулж байна.

-БГД-ийн 1,3,4-р хорооны нутаг дэвсгэр Төмөр замын вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнг өмнөх жилүүдэд АТГ-т орон сууцны зориулалтаар олгосон байсан захирамжийг өнгөрсөн онд цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгож байгаа. Төмөр замын цэцэрлэг гэж ярьдаг. 4 га орчим газарт тохижилтын ажил хийгдэж эхэлсэн.

-ХУД-ийн 15-р хороо. Богд хааны өвлийн ордон музейн орчим цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдээд дуусах гэж байна. Энэ газрыг мөн л хувийн эзэмшилд олгосон байсныг хот буцаан авсан. Тавдугаар сард бүрэн ашиглалтад орно. 

-. Нийт 1,8 га газрыг өмнөх удирдлагууд хувийн байгууллагад өгчихсөн. 2019 оны гуравдугаар сард хотын зүгээс эрхийг нь цуцалж, түүнээс хойш бэлтгэл ажлыг нь хангаж зураг төслийг нь боловсруулсан.

Одоо та бүхэн мэдэж байгаа. Төв талбай орчмоор бие засах газар байхгүй. Төрийн албан хаагчдаас эхлээд олны анхааралд өртөж байсан. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, иргэдийн саналын дагуу хоёр талдаа стандартын шаардлага хангасан 00-той, орчин нөхцөл хангасан ажил хийгдэж байгаа.

Энэ асуудал дээр олон сонирхол явж байна. Нийслэлийн тохижилт үйлчилгээний компани хийнэ, хувийн хэвшил хийхгүй. 2020 оны төсвөө батлахдаа төсөвт тусгаж төлөвлөсөн ажил. Гэнэт хийсэн ажил биш шүү. Коронавирусийн дэгдэлтээс үүдэж хийх ажил, хийхгүй хойш тавих ажил гэж бий. Эрэмблэх дараалах олон ажил ч бий.

Төв талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн бол хорио цээр тогтоохоос өмнө хаврын бүтээн байгуулалтын ажил хийнэ гээд нэгдүгээр сард бэлтгэл нь эхэлсэн байсан. 

Гэтэл . Төлбөртэй захиалгатай нийтлэл нэвтрүүлэг хийдэг хүмүүс ч байна. 

Энэ нөхдийн зорилго энэ бүтээн байгуулалтыг хийлгэхгүй байх, буцаан авч барилга байшингаа барих юм. Өмнө нь зөвшөөрлийг нь авчихсан байсан компани хүртэл ил цагаан шүүхдээд явж байна.

Хөрөнгийн биржийн талбай Төв шуудангийн дундах зам, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын талбай, Гутлын 22-ын хойд талын цэцэрлэгт хүрээлэн гэх мэтийг хувьчлаад авсан байсан. Хот зөвшөөрлийг нь бүгдийг нь цуцалж нийтийн эзэмшил болгосон. Энэ хүмүүсийн гар хөл сүлжээ үүсгэн ажиллаж байна. 

. Хотын ойр орчимд ашиглагдаагүй барилга байшин, гудамж зам талбайг тохижуулна. 

Энэ хотод өмнө нь ажиллаж байсан хүмүүс, төр засгийг удирдаж байсан, улс төр бүлэглэлийн гар хөл болсон, улс төрд учраа олчих гээд явж байгаа нөхдийн үйлдэл хэрээс хэтэрч байна. Хотын захиргаа өөрийн зорилго, төлөвлөлтөөс буцахгүй" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.