СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Чингис хаан" музейн шав тавих ёслол болж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

"Байгалийн түүхийн музей"-г нурааж түүний оронд "Чингис хааны музей" байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл өнөөдөр тус музейг барих шав тавьж, барилгын ажлыг эхлүүлж байна. 

Чингис хааны музейн барилга нь 20500 мкв талбайг хамарсан, есөн давхар баригдах юм.

Чингис хааны музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт  хүртэлх Монголын бүх хаадын түүх, түүнтэй холбоотой үзмэр, археологийн дурсгал, эд өлгийн зүйлийг  харуулах аж. Үүгээр дамжуулж, Их монгол Улсын эзэн Богд Чингис хаан азид, дэлхийн хөгжилд, цаашлаад хүн төрөлхтний түүхэнд оюун санааны ололт, дэвшлийг хэрхэн гаргаж ирсэн бэ гэдгийг тод харуулах ёстой.

Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.