"Хүннү эйр" ХХК-ийн агаарын хөлгийн сэлбэг гаднаас ирээгүй тул өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал тогтмол нислэгүүд түр хугацаанд зогсжээ.
Учир нь "Хүннү эйр" ХХК-ийн ATR-72 маягийн агаарын хөлөгт техникийн дутагдал гарч COVID-19 халдвараас үүдэн дэлхийн улс орнууд хилээ хааж онцгой байдал зарласан тул бидний захиалсан сэлбэгийг тээвэрлэн авчрах үйл ажиллагаа удаашралтай байна гэх тайлбар өгөв. Тус компаниас зорчигчдыг тийзээ буцаалгүйгээр, өөр өдөр сонгон үйлчлүүлэхийг санал болгож, өдөр сольсон зорчигчдод тодорхой хөнгөлөлт санал болгож байгаа гэнэ.