Япон улсын нийслэл Токио хотоос иргэдээ авчрах тусгай онгоц маргааш /2020.04.03/ 13:05 цагт Улаанбаатарт газардах ёстой. Энэ онгоцоор 255 зорчигч ирнэ. Манай улсаас баримталж буй бодлогын дагуу өндөр настан, хагжлийн бэрхшээлтэй ирэн, өчвтэй, жирэмсэн болон бага насны хүүхдүүдийг юун түрүүнд авчрах ёстой.
Албаныхны өгсөн мэдээллээр уг онгоцоор 31 өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлйн бэрхшээлтэй 12, бага насны хүүхэдтэй гэр бүл, 2-16 насны 12 хүүхэд, жирэмсэн 4, бусад орноос дамжин ирж байгаа 52 иргэн ирэх юм.
Гэвч тус онгоцонд пара хөнгөн атлетикийн тамирчид болон Индонезид тэмцээнээр очсон сурагчид багтаагүй байна.
Тэднийг яагаад багтаагаагүй вэ гэдэг асуулт дагуулж байна. Тэд эх орондоо ирэх хүсэлтээ сар гаруйн өмнөөс тавьсан ч Токиогоос ирсэн өмнөх онгоцонд ч мөн багтаагаагүй байна.
Тамирчин охидын хоёрт нь суудал олдож нэг нь эгчтэйгээ хамт Индонезид үлдсэн байна. Мөн пара тамирчид ч дараагийн нислэгийг хүлээн үлджээ.
Харин албаныхны өгсөн мэдээлэлд дунд буй бусад улсаар дамжин ирж буй 52 иргэн, бага насны хүүхэдтэй гэр бүл гэж яг хэнийг хэлээд байгаа нь анхаарал татаж байна. Тэдний оронд хөгжлийн бэрхшээлтэй тамчирчид эдгээр сурагчдаа авчрах бололмж байсан уу гэдэг ч анхаарал татаж байна.