СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ижил утгатай 55,000 ширхэг захидал шуудангаар илгээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Охайо мужийн Твинсбург хотын иргэн Дэн Кэйн шуудангаар захидал ирэхийг хүлээж байжээ. Гэвч түүнийг шуудан дээр очиход тус бүр нь 700 ширхэг хувилсан захидал бүхий 79 хайрцаг угтсан байна. Түүнд хаягласан захидлыг 55,000 ширхэг цаасан дээр хувилан илгээжээ.

Кэйн маш их гайхаж шуудангийн ажилтнаас “та надаар тоглоод байна уу” хэмээн асуусан байна. Твинсбургийн иргэн эхнэртэйгээ хамт коллежийн оюутны төлбөрийг зээлээр олгодог компани руу хүсэлт илгээж, охиныхоо төлбөрийг төлөхөөр хариугаа хүлээж байжээ. Тус компанийн зүгээс алдаа гарсан тухайгаа тайлбарлаж Кэйнээс уучлалт гуйсан байна.

Шуудангийн ажилтан урьд өмнө 55,000 ширхэг захидал нэг хүнд ирж байгааг хараагүй хэмээн ярьжээ. Хэрэв захидал нэг бүрийн төлбөрийг тооцвол 18-20 цент бөгөөд нийт 11,000 ам.доллар төлөх байжээ. Азаар захидал илгээсэн компани алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч бүх зардлыг төлсөн байна.

Эх сурвалж: CNN  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.