СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2020-04-02

Нийслэлийн төсөв ч бүрдэхгүй болсон үед модыг нь устган байж цэцэрлэгт хүрээлэн барих хэрэг байна уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улаанбаатар хотод гарын 10 хуруунд багтах цэцэрлэгт хүрээлэн бий. Тэдгээрийн нэг нь Сүхбаатарын талбайн урд байрлах “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”.

Гэвч Нийслэлийн захирагчийн ажлын албанаас уг цэцэрлэгт хүрээлэнг “Усан оргилуур бүхий амралт зугаалгын төв” болгох ажлыг хийхээр зэхжээ. Уг ажилд нийт 3,2 тэрбум төгрөг зарцуулах аж. 

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж:

-Шугуй шиг, жунгл ой шиг хотын төвийн цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэгдээд байгаатайгаа үлдэх үү, эсвэл бүээн байгуулалтын ажлаа эхлүүлэх үү гэдэг хоёр сонголт байна. Ургамлан хашлага, шилмүүст модыг тарьснаар агаарт ялгаруулах хүчилтөрөгчийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Энэ модтой цэцэрлэгт хүрээлэнг услах ямар ч боломж байхгүй. Бид одоо барих ногоон байгууламжаа автомат усжуулалтын системтэй барина. Ингэснээр ногоон байгууламж илүү ургана...” гэжээ.

Харин Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмийн хэлснээр,

“Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хот тохижилтын ажлын алба хамтарсан ажлын хэсэг гаргаад ” гэнэ.  Түүний хэлснээр

Коронавирусээс үүдсэн эдийн засгийн хямралын үед 3,2 тэрбумыг хаанаас гаргах вэ?

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн мэдээллээр коронавирусээс үүдэн нийслэлийн төсөв тасалдаад буй. Нийслэлийн төсвийн 60 хувийг бурдүүлдэг Хүн амын орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд чөлөөлснөөр нийслэлийн төсвийн 50 хувь бүрдэх нөхцөлгүй болоод байгаа юм.

Гэвч төсвөө ч бүрдүүлж чадахгүй ийм нөхцөлд нэгэнт байгаа цэцэрлэгт хүрээлэнгээ нураан байж өөр нэгийг барих нь нэн тэргүүний тулгамдсан асуудал мөн үү гэдэг асуулт тулгарч байна. Үүнийг барих  3,2 тэрбумыг нийслэлийн төсвөөс гаргаад төсвийн алдагдлаа улам нэмэгдүүлэх үү?

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.