Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс БСШУСЯ ард иргэдийнхээ ажлын байрыг булааж, тендерийн хуулийг зөрчиж байгаа талаар мэдээлэл өгч байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо:
-2018 онд 1.2 их наяд төгрөгийн төсвийн худалдан авалт хийснээс 7.7 хувийг үндэсний үйлдвэрлэгч нар авсан байдаг. Бид нарын татварын мөнгө гаднын компаниудад очиж байна. "Чиглэл" ХХК-ийн захирал Ц.Бумбацэнд "2020 онд салбарын яамнаас сургууль, цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл нийлүүлэх тендер зарласан. ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн 5.1 зааснаар ЖДҮ эрхлэгч, үйлдвэрлэгч бол шууд гэрээ байгуулна гэсэн хуулийн заалттай. Гэтэл дотооддоо гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэдэг 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан "Чиглэл" ХХК тендерт шууд шалгарах байтал Тендерийн хорооны албан хаагч нар гаднын компанийг шалгарууллаа.
Тус компани олон улсын чанарын стандартаар тоног төхөөрөмжөө үйлдвэрлэж байхад үндэсний компаниа дэмжихгүй байна. Тендерт шалгарсан бол 1 тэрбум төгрөгийн өрөө өгч, 50-60 ажилтны ажлын байр тогтвортой, цалин хөлс нэмэгдэх байлаа.
Түүнчлэн өнгөрсөн онд 98 сургууль, цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл нийлүүлсэн "Хашхан" ХХК техникийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлж, эвдрэнгүүт нь "Чиглэл" ХХК-аар засуулж байгаа юм. Та бидний үр хүүхдэд хоолыг хийхдээ чанарын шаардлага хангахгүй гал тогооны хэрэгсэл ашиглаж байна" гэсэн юм.
Тендерийн хороо ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна гэв.