АНУ-ын нисэх онгоц газардуулагч Теодор Рузвельт хөлөг онгоцон дээр коронавирусийн халдвар илэрч, 4,800 далайчны амь нас аюулд орсон тул хөлгийн ахмад Бретт Крозер Пентагоноос тусламж хүсээд байсан юм. Хөлөг дээр коронавирусийн халдварын зуу орчим тохиолдол илэрсэн бөгөөд хөлгийн 3,000 далайчныг Гуамын зочид буудлуудад тусгаарлаж эхэлжээ.
Тэнгисийн цэргийн нарийн бичгийн дарга Томас Модли тус хөлөг дээрх 93 далайчин халдвар авсныг тогтоосон тухай мэдэгджээ. Хөлгийн бусад гишүүнээс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа бөгөөд халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлээд байна.
Одоогоор хөлгийн багийн 1,000 далайчныг эрэгт буулгасан бөгөөд ирэх хоёр хоногт 2,700 далайчныг буулгахаар төлөвлөжээ. Харин бусад нь Теодор Рузвельт дээр цөмийн реакторыг ажиллуулах тусгай үүргийг гүйцэтгэхээр үлдэх юм байна. Мянга орчим далайчин Рузвельт дээр үлдэх ажээ.
АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 215,000 болон нэмэгдэж, 5,110 хүн нас бараад байна.
Эх сурвалж: CNN