СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Э.Бямбацэрэн: Ардчилсан намыг олигархиудаас нь салгая, шинэчилье

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

"Ардчилал, шинэлчлэлийн нам"-ын дарга Э.Бямбацэрэн:

-Манай улсад парламентын ардчилал устаж, үгүй болсон  төдийгүй намууд хоорондоо нийлж, парламент хяналтгүй болсноор эрх баригчид дураараа авирлах явдал газар авсан.  

Мөн улс төрийн намууд нийгэмд буй хамгийн мэдлэг, боловсролтой иргэдийг сонгож нэр дэвшүүлдэг ч энэ үүргээ умартаж мөнгөний босго тавьдаг болсон. Өөрөөр хэлбэл, намуудын удирдлагыг олигархи бизнесийн бүлэглэлүүд барих болсон...

Улмаар АН үнэмлэхүй ялагдал хүлээж есхөн суудалтай болсон.

Ингээд намаа шинэчилж, намын дүрмээ шинэчилсэн. Гэвч шинэчилсэн дүрмийг намын дарга нь өөрийн дураар сольж, замхруулсан.

Тиймээс дан ганц дүрмийг нь солиод болохгүй юм байна, хүнийг нь солих ёстой гэж үзээд “Ардчилал, шинэчлэлийн нам”-ыг байгуулсан, гэлээ.

"Ардчилал, шинэчлэлийн нам" бол Ардчилсан намаас тасарч гарсан хэсэг хүмүүсийн байгуулсан нам бөгөөд уг намыг байгуулсан гол хүн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг билээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.