СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль бусаар 269 ширхэг бугын эвэр цуглуулсан байсныг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг гуравдугаар сарын 31-ний өдөр Экологийн цагдаагийн алба хаагчид илрүүлж, үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Дээрх бугын эврүүдийг портер маркийн ачааны машинд ачихад тэвшийг дүүргэж байсныг та бүхэн харж байна.

Халиу бугыг 1980-аад оны үед тоолоход 140,000 тоо толгойтой байсан хэдий ч 1993-1996 онд бугын эврийн үнэ огцом өсөх үед иргэдээр олноор нь хөнөөж, ердөө 5000 гаруй болгосон учраас ховор амьтдын жагсаалтад оруулж хамгаалжээ.

Халиу бугын эвэр, чивийг хууль бусаар олж авсан, хадгалсан, тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэл оноодог бөгөөд хамгийн сүүлд 2019 онд дээрх зөрчил гаргасан иргэнд 53 сая төгрөгийн торгууль оногдуулж, хоёр жилийн хорих ялыг оноосон билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.