Жил бүрийн 04-рс арын 02-ны өдрийг Аутизмтай иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Аутизмыг таниулах нь – Covid 19” уриан дор тэмдэглэж байна. Учир нь коронавирусийн халдвараас үүдсэн хөл хорио, аутизмтай иргэдийн эрхийнхээ өдрөөр дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг хязгаарлаж байна. Гэсэн ч тэд дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн дуу хоолойгоо хүргэхээр ажиллаж байгаа ажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 68 хүүхдийн 1 нь аутизмаар оношлогдож байгаа ба хөвгүүд охидоос 4 дахин их оношлогддог байна.
Сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдүүдийн тоо өсч байгаа ч дэлхий даяараа учир шалтгааныг нь одоо хүртэл гэдгийг мэдэхгүй хэвээр байна.
Аутизм бол өвчин биш. Аутизмын хүрээний эмгэг. Тархины үйл ажиллагаа саатах нэг төрлийн эмгэг буюу нийгмийн харилцааны бэрхшээл гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолдог.
Ийм эмгэгтэй хүмүүсийн 30 гаруй хувь нь хэл ярианы бэрхшээлтэй байдаг бол зарим нь сонсголгүй байх тохиолдол ч бий.
Манай улсад аутизмтай 200 орчим хүүхэд байгаа гэсэн бүртгэл байдаг ч аутизмтай 18 мянга орчим хүн байх магадлалтай ч гэж үздэг байна.
Манай улсын аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүд нэгдэн “Тэнгэрлэг ээжүүд” холбоо байгуулсан бөгөөд тэд өнөөдөр манай Livetv болон Livetv.mn сайт, фээжүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Уг хэлэлцүүлгээр тэд Аутизмын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд таниулах, нийгэмд зөв ойлголт өгөх юм.