СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Нарангэрэл: Шинж тэмдэггүй хүмүүс эхэн үедээ халдвар тараах эрсдэлтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Дэлхийн 206 оронд ковид-19 бүртгэгдэж, өвчлөлийн хурд АНУ, Итали, Испани улсад тархац өндөр байна. Зургаан хоногийн өмнө нь хагас сая хүн өвчилсөн гэж мэдээлж байсан бол өнөөдрийн байдлаар 900 гаруй мянган хүн өвчлөөд байна.

Коронавирусийн нас баралт 4,9 хувьтай байна. Итали улсад нас баралтын түвшин 12 хувьд хүрээд байгаа юм. Сүүлийн долоо хоногт бага насны хүүхдүүд өвчилж, нас баралт бүртгэгдлээ.

Манай улсын хувьд 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн эдгэж эмнэлгээс гарч 14 хоног гэртээ тусгаарлагдаж байна.

. Дархан-Уул аймаг тусгаарлагдсан залуугийн хувьд ОХУ-аас ирсэн бөгөөд шууд өөрийгөө тусгаарласан тул ойрын хавьтал байхгүй. Сэлэнгэ аймгийн иргэний хувьд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн. Өнгөрсөн хугацаанд түүнээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч өнгөрөгч долоо хоногоос бие нь тавгүйтэж "уушигны хатгалгаа" гэсэн онош тавьжээ. Ингээд ойрын хавьтлын долоон иргэнийг эмнэлэгт мөн тусгаарласан.

Өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлалтын байранд хэвтэн эмчлүүлж байна.

ЭМЯ-ны албаны дарга Б.Янжмаа: Шинж тэмдэггүй халдвар зөөгчид их байгааг улс орнууд мэдээлж байна. . АНУ-ын нийт хүн амын 90 орчим хувь нь гэрээсээ гарахгүй байгаа. АНУ-д өвчлөл нэмэгдэж байгаа тул амны хаалт хэрэглэх зөвлөмжийг шинээр оруулж, ард иргэддээ амны хаалт хэрэглэхийг уриалж байгаа юм. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү . Одоогийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гараагүй байна. Өнөөдөр Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-аас гарган гэрт нь тусгаарлахаар болж байна. Ингээд дараагийн ээлжийн тусгай нислэгээр ирэх 74 иргэнийг ХӨСҮТ хүлээн авахад бэлэн болоод байна” гэсэн юм.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл. Эхний үед дээр иргэдийг өвчлөлийн ангилалд бүртгэж авахгүй байсан. Өчигдрөөс эхлээд БНХАУ 1541 тохиолдлыг шинж тэмдэггүй байсан ч өвчлөлийн ангилалд оруулж авч байгаа. . Хүмүүсийн дунд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс байх. Ялангуяа 0-15 насны хүүхдүүд шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөөд өвчлөл тараач байгаа тул амны хаалт хэрэглэх зөвлөмжийг өгч байгаа” гэлээ.

 Манай улсын  хувьд Япон, ДЭМБ-аас өгсөн оношлуур хүрэлцээтэй байгаа бөгөөд БНХАУ-аас оношлуур ирсэн. Түүнчлэн түргэвчилсэн 3 төрлийн оношлуур байгаа хариу нь 15-20 минутын дотор гардаг тул яаралтай үед хэрэглэж байгаа гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.