СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон Улс мөнгөн дэвсгэртүүддээ өөрчлөлт оруулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Япон Улс 10 мянга, 5000, 1000 иений мөнгөн дэвсгэртийнхээ загварыг шинэчилж, хуурамчаар үйлдэхээс сэргийлэх зорилгоор ирмэгийг нь өөрчлөхөөр болсон тухай “NHK” агентлаг онцолжээ. Гэхдээ уг шинэчлэлээ 2024 оноос хийх юм байна. Түүнчлэн дээр дурдсан.

Сибүсава нь Японы капитализмын эцэг гэдгээрээ алдартай. Тэрбээр Японы орчин үеийн анхны банк болох “Анхны үндэсний банк”-ийг байгуулж байсан юм. Одоо уг банк нь “Мизүхо” банк болсон. Цүдагийн хувьд христийн шашинтан байсан бөгөөд япон эмэгтэйчүүдэд боловсрол олгох чиглэлд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн юм. Тэрбээр Токио хот дахь “Цүда” их сургуулийг байгуулжээ. Харин Китазато нь сахуугаас урьдчилан сэргийлэх аргыг нээж байсан. Одоогийн 10 мянган иений мөнгөн дэвсгэртэд соён гэгээрүүлэгч Юкичи Фүкүзава, 5000 иений мөнгөн дэвсгэртэд Мэйжигийн эриний зохиолч Ичиё Хигүчи, 1000 иений мөнгөн дэвсгэртэд микробиологич Хидэё Ногүчи нарын хөрөг байдаг ажээ.

Эх сурвалж: https://japantoday.com/category/national/Japan-to-redesign-banknotes

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.