АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Парламентын дээд доод танхимын гишүүдэд илтгэл тавилаа. Энэ нь магадгүй түүний сүүлчийн илтгэл ч байж болох.
Олон улсын агентлагууд, шинжээчид Трампын энэ жилийн илтгэл АНУ-ын түүхэнд тохиолдож байгаагүй хамгийн их улс төржсөн илтгэл байсан гэж дүгнэж байна. Харин шүүмжлэгчид түүнийг улстөржөөд зогсохгүй дүр эсгэсэн, жүжигчилсэн тавилттай байсан гэжээ.
Трамп илтгэлээ тавихдаа түүнд итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг санаачлан баримт нотолгоо бүрдүүлсэн Ардчилсан намын гишүүн Парламентын дарга Ненси Пелоситой гар барихаар татгалзаж, хариуд нь Пелоси Трампын хэлсэн үгний хуулбар цаасыг урсан нь хэвлэлийнхний анхаарлыг татлаа.
Уламжлал ёсоор Ерөнхийлөгчийн танхимд орж ирэхэд угтан мэндчилж Пелоси гар барихаар сунгасан ч Трамп үл тоон өнгөрчээ. Маргааш Сенатын танхимд Трампыг шүүх хуралдаан эхэлнэ. Хэрэв сенатчид түүнийг буруутай гэж үзвэл сонгуулиас өмнө албан ажлаас нь чөлөөлнө. Энэ жилийн илтгэлд цөөн хэдэн тусгай зочдыг урьсан нь Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо, хоёр жилийн өмнө Парклэндэд сургуулийн халдлагын үеэр амиа алдсан сурагчийн аав Фред Гуттенбэрг нар багтжээ.
Энэ жил Трамп Америкийн хамгийн хүндэт иргэнд олгодог Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон медалийг радиогийн хөтлөгч, консерватив үзэлтэн Раш Лимбод өгсөн байна. Тэрбээр энэ долоо хоногт уушгины хорт хавдартай гэдгээ олон нийтэд зарласан юм.
Эх сурвалж: BBC