СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зэрлэг ямаан сүрэг хорио цээр тогтоосон хотыг эзэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Уэльсийн Лландудно хотод зэрлэг ямаан сүрэг уулнаас буун ирж гудамжаар тэнүүчилжээ. Оршин суугчдын онлайнаар хуваалцсан видео, зургуудаас ямаанууд сүмийн талбай, гудамжны цэцэг, орон сууцны хавиар бэлчээрлэж буйг харж болно. Коронавирусийн халдвараас сэргийлж хорио цээр тогтоож, иргэд гэрээсээ гарахгүй болсноор хотын хөл хөдөлгөөн эрс татарчээ.

"Ямаанууд хотын ойролцоо толгод дээр амьдардаг. Тэд гудамжинд ингэж гарч ирэх нь их ховор байдаг" хэмээн гэртээ харих замдаа ямаан сүрэгтэй таарсан хотын оршин суугч Карл Триггс хэлжээ.

Хотын зочид буудлын ажилтан Марк Ричардс хэлэхдээ "Тэд заримдаа гуравдугаар сард уулын хормой луу бууж ирдэг ч энэ жил хүн, машин харагдахгүй байгаа учир хотын гудамжаар тэнүүчилж байна" гэжээ.

Харин нутгийн зөвлөлийн дарга Пенни Андов тэрээр энэ хотод 33 жил амьдрахдаа ямаан сүрэг уулнаас буун хот руу орж ирэхийг хэзээ ч харж байгаагүй гэжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.