СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-01

Ч.Улаан: Тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ жилийн газар тариалалттай холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.

Тариаланчдадаа дэмжихийн тулд Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгохоор бодлогын гэрээ байгуулж эхлэхээр болсон. Энэ жил бололцоотой хэмжээнд тариалалт хийнэ. Бодлогын гэрээ байгуулахдаа талбай бүрээр гэрээ байгуулна. Талбай бүрд ямар зүйл тарихыг шийднэ. .

Энэ жил тариалалтаа сайн хийхийн тул хэд хэдэн бодлогын арга хэмжээ авна. Нэгдүгээрт тариалалтын талбайг нэмэгдүүлэх үүднээс аймаг, орон нутагт чиглэл өгнө. Ялангуяа усалгаатай тариалан эрхэлж болох гол мөрний сав газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Хоёрдугаарт тариаланчдадаа зээл олгоно. Зээлийг нь бололцооны хэмжээгээр хөнгөлж өгнө.Үүнийг хөнгөлөхийн тулд улаан буудайн урамшууллын системээ шинэчилнэ. Энэ жилээс болж өгвөл тариалалтынх нь үед урамшуулал олгох журам руу орно.

Энэ жилийн тариалалтыг чанартай сайн үрээр тариалах боломжийг хангаж байна. Иймээс 15 мянган тонн элит үрийг импортоор авахаар хөөцөлдөж байгаа.

Эхний таван мянгыг Тариалан эрхлэх дэмжих сан хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр болж, наашаагаа ачигдсан. Үлдсэн 10 мянга үрийг аж ахуйн нэгжүүд оруулж ирэх бөгөөд гааль, татвараас чөлөөлөхөөр болсон. ОХУ энэ сараас улаанбуудайн экспортод хориг тавьсан. Гэхдээ манай улс гэрээ хэлэлцээр хийсэн тул улаан буудай асуудалгүй ирнэ. Зургаадугаар сарын 30-н гэхэд гааль, татвараас чөлөөлөгдөх хугацаа дуусах тул энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд үрийн буудайг импортоор оруулж ирэх хэрэгтэй.

БНХАУ, ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр авсан тоног төхөөрөмжийг бололцоотой хэмжээнд хөнгөлж тариаланчдадаа олгоно.

Энэ жилийн хувьд хүнсээ дотооддоо ариун бэлдэж авахыг зорьж байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо 100 хувь хангахаар бол бусад хүнсний бүтээгдэхүүнийг 50-60 хувь хангахаар төлөвлөж байна. Түүнчлэн навчит ногооны тариалалтыг нэмэгдүүлнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.