СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Нас барсан иргэдийн цогцосыг хөлдөөгчтэй машинаар зөөвөрлөж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-д коронавирусийн халдварын 188,500 тохиолдол илэрч, 4,000 гаруй иргэн нас бараад байна. Цар тахал өргөн хүрээнд тархсан Брүклин, Нью-Йорк хотуудад нас барж буй иргэдийн цогцосыг хадгалах газар хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс коронавирусээр нас барсан иргэдийн цогцосыг хөлдөөгчтэй ачааны машинд зөөвөрлөн түр хадгалж буй бичлэг цахим орчинд тархжээ.

Цахим орчинд тархсан уг бичлэг иргэдийг багагүй цочролд оруулсныг эх сурвалжид онцолсон байна. Жон Ли гэгч сошиал хэрэглэгч өнгөрсөн ням гарагт Facebook цахим хуудсанд бичлэгийг байршуулжээ. Тэрээр энэ бичлэгийг Форт Грийн дэх Брүклин эмнэлгийн гадаа хийснээ хэлжээ. Үүнтэй ижил Брүклин эмнэлгийн гадаа цогцосуудыг зөөвөрлөхөөр хөргүүртэй ачааны машинууд дугаарлан зогсож буй бичлэгийг мөн YouTube хуудсанд нийтэлжээ.

Дээрх бичлэгүүдийг цахим орчинд иргэд хэдэн мянган удаа бусадтай хуваалцсан ба реппер Ice-T өөрийн цахим хуудсандаа оруулсан байна.

Харин эмнэлгийн ажилтнуудын зүгээс уг бичлэгийг хийж, цахим орчинд тарааж байгаад харамсалтай байна, бид коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн эрүүл мэндийн төлөө бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байгаа гэжээ. Мөн хөргүүртэй ачааны машинуудыг түр хадгалах газраар нэмэлтээр ашиглаж байгаа бөгөөд нас барагсдыг эмнэлгээс оршуулгын газар руу тээвэрлэхэд нэмэлт тусламж шаардагдаж байна хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: Business Insider

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.