Якумо хотын улсын эмнэлгийн байнгын өвчтөн 23 настай Кентаро Ёшинари булчингийн ноцтой эмгэгийн улмаас хөдөлгөөний хязгаарлалттай нэгэн боловч энэ эмнэлгийн шилдэг видео тоглоомчийн нэг ажээ.
Тэр зөвхөн хурууны үзүүрээрээ тоглодог. Уг эмнэлэг нь амаар удирдах, үл мэдэг даралтыг мэдэрдэг товчлуур зэрэг өвчтөнүүдэд тусгайлан тохируулсан удирдлагуудыг загварчлан, хөгжүүлдгээрээ онцлогтой юм байна.
Ёшинари хүүхэд байхаасаа л видео тоглоомд дуртай байжээ. "Хэдийгээр миний биеийн байдал дордсоор байгаа ч видео тоглоом тоглосноор надад шинэ ур чадвар олж авах боломж олддог. Тоглож байхдаа хичээл зүтгэлийнхээ үр шимийг олж хардаг. Энэ нь надад урам зоригийг өгдөг" гэжээ.
Саяхан Ёшинари ахлах сургуулийн дээд түвшний багтай тогложээ. Эмнэлгийнхээ бусад дөрвөн найзтайгаа хамт ахлах сургуулийн багтай өрсөлдсөн байна.
Ёшинаригийн баг ялагдал хүлээсэн ч "Та нар үнэхээр сайн тоглолоо, бид их гайхаж байна. Амар ялалт байсангүй" хэмээн эсрэг багийн тоглогч нар нь хэлжээ.
"Бид eSports-оор дамжуулан уулзах боломж олдсонд баяртай байна" гэж Ёшинари хариулжээ.
Видео тоглоомын салбар хөгжлийн бэрхшээлтэй тоглогчдыг дэмжихээр хичээн ажиллаж байна. Үүнчлэн eSports бүх л төрлийн хүмүүсийн цугларч болох чухал платформ болоод байгаа ажээ.