СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Реппер Эминемийн бахархалт охин Хэйли

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Алдарт реппер Эминем саяхан Майк Тайсоны подкастад ярилцлага өгөхдөө охин Хэйлигийнхээ талаар ярьжээ.

Эминем охиныхоо талаар Мичиган мужийн их сургуулийг 3.9 голч дүнтэйгээр төгссөн бөгөөд "Тэр сайн байгаа. Би охиноороо их бахархаж байна" гэжээ.

Охин Хэйли болон түүний ээж болох экс эхнэр Кимберли Ан Скотт нарын талаар Эминем дууны үгэндээ их бичдэг учир шүтэн бишрэгчид нь тэднийг сайн мэдэх билээ.

Одоо 24 настай Хэйли Инстаграм дээр 1.9 сая гаруй дагагчтай инфлюенсэр аж.

Эминем охиныхоо хоёр дүүг өргөж авсан ба одоо зээ дүүгээ ч мөн өсгөхөд тусалжээ.

Эминем “Амжилтуудынхаа талаар бодоход хүүхдүүдээ өсгөж байгаа минь миний хамгийн том бахархал” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.