ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Ноолуурын үнийг тогтворжуулахад зориулж Засгийн газраас гаргаж буй 300 тэрбум төгрөг үйлдвэрлэгчийн гарт очихгүй гэдгийг тодотголоо.
Энэ жилийн мал тооллогоор 27.7 сая ямаа тоолуулсан. Ингээд ноолуурын гарцаар нь бодож үзэхэд энэ жил 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх байна. Үүнийг манай дотоодын үйлдвэрүүд бүрэн угааж, цэвэрлэх боломжтой. Харин 5200 мянган тонн ноолуур самнах боломжтой бол 3000 тонн сүлжмэл эцсийн бүтээгдэхүүн бэлтгэх боломжтой.
Сангийн яам, Хөгжлийн банктай зөвлөлдөөд 300 тэрбум төгрөгийн зээл гаргахаар болсон. Энэ жилийн хувьд ноолуур бэлтгэлийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй олгоно. Үүний зөрүү 30 тэрбум төгрөгийг Засгийн газар үүрч байгаа.
Манай улсад ноолуур бэлтгэх 20 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж буйгаас
Түүнчлэн манай улсын ноолуур бэлтгэх 20 гаруй үйлдвэрээс банкны зээлийн шалгуур хангаж байгаа гуравхан үйлдвэр байна. Бусад нь өнгөрсөн жилүүдэд авсан ноолуур бэлтгэсэн зээлээ төлж дуусаагүй байгаа буюу банкны муу түүхтэй гэсэн үг.
Иймд энэ жилийн хувьд хоёр том онцгой нөхцөлөөр ноолуур бэлтгэх ажлыг явуулах гэж байна.
Нэгдүгээрт үндэсний боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ бэлдэж аваад үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, ажлын байраа тогтвортой хадгалах.
Хоёрдугаарт малчиддаа дэмжих.
Үйлдвэрлэгч нарын барьцаа хөрөнгө хүрэхгүй учраас энэ жилийн бэлдэж байгаа ноолуурынх нь үнээр барьцаа хөрөнгө бүрдүүлэхээр болсон.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо арилжааны банкнуудад тусгай данс нээж, шууд малчдын дансанд орох зохицуулалт хийхээр болсон. Учир нь аж ахуйн нэгжүүд банкинд зээлтэй, зориулалтын бусаар ашиглах зэрэг асуудал үүсэж болзошгүй тул ийм арга хэмжээ авч байгаа. Иймээс ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн тусгай дансанд зээлийг байршуулж, ноолуур авсан малчны дансанд шууд шилжүүлэх юм.
Гэхдээ аймаг бүрд ноолуурын үнэ харилцан адилгүй байна. Аймаг бүр жишиг үнийг тогтоож, түүнийгээ үндэслэн зээлийн хэмжээгээ тогтоож байгаа юм. Түүнчлэн малчид ноолуураа чанартай бэлтгэх, хогоо хялгах, чанартай хадгалахыг зөвлөж байгаа. Сүүлийн гурван жилд ноолуур бэлтгэдэг үйлдвэрүүдэд Хөгжлийн банкнаас 212 тэрбум төгрөгийн зээл авсан мөртлөө өнөөдрийн байдлаар 90 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.