СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Лүндээжанцан: Муугаар бодоход, гишүүд тусгаарлагдлаа гэхэд тэндээсээ хуралдаанд оролцох боломжийг олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганыг цахимаар зохион байгуулахтай холбогдуулан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өргөн барилаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Цахим хуралдааны дэгийн тухай хуулинд гишүүд асуултаа бичгээр болон цахимаар асуух зохицуулалт хийсэн. . Цагийн өмнө программаа нээнэ, бүртгэлээ явуулна гэх зэргээр нэг бүрчлэн дэглэж өгсөн. Ингээд шийдвэрүүдээ цаг алдалгүй гаргана.

Одоо Шүүхийн хуулиудыг бэлэн болгосон байна, Засаг захиргаа, нутгийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхэд бэлэн байна, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль мөн сайт дээр орчихсон, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай.

МУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнд тохируулан авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан, 40 хуулийг багтаасан.

-Засгийн газрын тухай хуулинд яаж өөрчлөлт орох вэ. Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно, орохгүй гээд маргаан яваад байна?
-Маргаад байх зүйл байхгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн гаргасан хуулийг дагаж мөрдөх хүртэл хуучин хуулиар зохицуулна гэж заасан. Засгийн газрын тухай хуулийг энэ 05-р сардаа багтааж батална. Гэхдээ шинэ Их хурлаас, шинэ Засгаас эхэлж хуулиа мөрдөнө.

-Цахим хурлаа яаж зохион байгуулах вэ?
-. Бүр муугаар бодож нэг нь тусгаарлагдлаа гэхэд тусгаарлалтад байгаа газраасаа хуралдаандаа оролцох боломжийг олгоно. Цахим хуралдааны бэлтгэл хангахыг холбогдох хүмүүст даалгасан.

-Цахим хуралдааны дэгийг ямар хугацаанд мөрдөх вэ?
-Ганц энэ удаа мөрдөөд зогсохгүй. Цаашдаа дайн байлдааны үед, онцгой гамшиг ослын үд, цар тахлын үед цахим хуралдааны хуулийг мөрдөж байг. Тэгэхээр цаашид ч шаардлагатай тохиолдолд мөрдөж ажиллана гэсэн үг.

-Дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөө яаж батлах вэ?
-Дэгийн тухай хуулиа ердийн журмаараа батална. Яаж ийж байгаад олонхоо бүрдүүлж байгаад батална. Түүнээс цааш цахим хуралдаанаа зохион байгуулна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.