СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-01

Тусгай үүргийн онгоцоор “тусгай” хүмүүс ирсээр байгаа нь нотлогдлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө


“Тусгай үүргийн онгоцоор эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэн тэргүүнд авчирна” гэж Засгийн газрын тэргүүн цохон тэмдэглэсэн. Гэтэл тусгай үүргийн онгоцоор дээрх хүмүүс биш, эрхтэн дархтаны хүүхэд, дипломат ажилтнууд ирж байсан нь ил боллоо.

Гэтэл өнөөдөр Монгол дахь БНТУ-ын ЭСЯ-ны гурван ажилтан Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн ба хоёроос нь коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ зарлалаа.

Ийм байхад гадаадад байгаа иргэдийн “Бичүүлсэн дарааллаар тасалбар бичихгүй байна” гэж бухимддаг нь зүй ёсны юм байна. Зорчигчдын нэрсийг ил тод зарла гэж хэлдэг нь ч аргагүй ажээ.


Учир нь, Сөүлээс ирэх 251, Токиогоос авчрах 255 иргэний бүртгэл баталгаажаад байна. Авчирсны дараа иймэрхүү хэрүүл маргаан гарахгүй гэх баталгаа алга шүү дээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.