СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Мөнхтүшиг: Токио-Улаанбаатарын нислэг нэг хоногоор хойшилж магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 1075 хүн тусгаарлах байрнаас гарч, 616 иргэн гэрээр хяналтад байна. Гэрээр хяналтад байгаа иргэдийн нэр хаягийг тухайн хорооны цагдаа, ажилтанд хүргүүлсэн.

Тусгаарлах байрнаас гарч байгаа иргэд гэртээ хэрхэн харих вэ гэвэл аль болох хувийн тэргээр харих зөвлөмжийг өгч байна. Өчигдөр 15 ачааны автомашинаар 314 тонн хүнсний бүтээгдэхүүн,  12 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл ирсэн.

Тусгай үүргийн нислэгтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 251, Япон улсаас 255 иргэн ирэхээр нэрсээ бүртгүүлсэн байна. Түүнчлэн Монгол Улсаас Сөүл, Токио руу зорчиж байгаа бүх иргэдийг зайлшгүй 14 хоног тусгаарлахаар болсон. Дээрх улс руу зорчиж байгаа иргэдийг .

Түүнчлэн Токио-Улаанбаатар руу зорчих тусгай үүргийн нислэгийн хуваарь нэг хоногоор хойшилж дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ирэх магадлалтай болж байна. Энэ асуудлыг өнөөдөр шийднэ. Токиокоос ирэх нислэг хойшлох юм бол Сөүл рүү хийх нислэг дөрөвдүгээр сарын 3-нд нисэж магадгүй болоод байна. Учир нь иргэдээ нэг хоногийн зайтай хүлээн авна.

Сөүлээс ирэх 251 иргэний хувьд:

-Өндөр настан, асран хамгаалагчтай 40

-Эрүүл мэнд, асран хамгаалагчтай 110

-Хөгжлийн бэрхшээлтэй 5

-Жирэмсэн 19

-Бага насны хүүхэдтэй гэр бүл 51

-Бусад 13 иргэн ирэх урьдчилсан мэдээлэл ирсэн.

Токиогоос ирэх 255 иргэний хувьд:

-Өндөр настан 30

-Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй 10

-Бага насны хүүхэдтэй 36

-Дамжин ирж байгаа 50 гаруй

-Жирэмсэн 4

Бусад 120 иргэн ирэх урьдчилсан мэдээлэл ирсэн.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байрны хувьд үнэхээр хүндрэлтэй байгаа. Иймээс ирж байгаа иргэдийг гэр бүлээр нь найз нөхдөөр нь хамт байлгахаар байгаа.

. Олон улсын жишигт нийцүүлээд Монголын Улсад байнга оршин суудаг, дипломатч төлөөлөгчийн ар гэрийнхэн, Монгол Улсын иргэнтэй суусан гадаадын иргэдийг зөвхөн нэвтрүүлж байгаа.

Дэлхийн өнцөг бүрээс Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд мэдэгдэж байгаа. Тэр бүрт нь манай яам мэдээлэл авч аль болох иргэдээ авчрах талаар хөөцөлдөж байгаа ч дэлхий даяараа хилээ хаасан байгаа энэ нөхцөлд маш их хүндрэл үүсэж байгааг ойлгох хэрэгтэй байна гэдгийг дурдав. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.