Одоогоос 1000 орчим жилийн өмнө бичигдэж байсан “Генжийн туульс” (The Tale of Genji) дэлхийн хамгийн анхны романд тооцогддог. Хикару Гэнжи гэх эмэгтэйн амьдралын тухай уг романыг Мурасаки Шикибу гэх япон эмэгтэй бичсэн гэж судлаачид үздэг. Уг романыг хамгийн анх 1925 онд Артур Уэли англи хэл рүү орчуулж, Виржиниа Вульф хянаж, Их Британийн “Vogue” сэтгүүл дээр нийтэлж байжээ.
Харин хамгийн сүүлд англи хэл рүү орчуулсан орчуулга 1300 орчим хуудас болсон байна. BBC уг романыг цувралаар нийтлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус агентлагийн твиттер болон фейсбүүк хаягаар өөрийн и-мэйл хаягаа явуулбал долоо хоног бүр нийтлэлийн хэсгээс илгээж байх юм байна. Үүнээс гадна “bbc.com” сайтын “If You Only Read 6 Things This Week” хэсгээс уншиж болох ажээ.
Эх сурвалж: http://www.bbc.com/culture/story/20190814-the-tale-of-genji-the-worlds-first-novel