СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Гуравдугаар сарын 28-нд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-УБ онгоцоор ирж, тусгаарлагдаж байсан 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсээс түүврээр сорьц авч, шинжлэхэд коронавирус илрээгүй.

. Тэднийг анхнаас нь тусгаарлаж, хянаж байсан гэдгийг онцолж байна. Энэхүү хоёр иргэн Солонгос улс өөрсдийн иргэдээ манай улсаас авахаар илгээсэн онгоцоор ирсэн. Тухайн хоёр туркийг Туркийн Элчин сайдын яамны ажилтан болох ар гэртэй нь уулзуулалгүй, иргэнгүүт нь тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авсан. Шинжилгээний хариу эерэг гарсан. Гадаадаас ирж буй хүмүүсийг шууд тусгаарлаж байгаа. Хяналтын шинжилгээгээр коронавирус илэрсэн" гэлээ.

Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш өнөөдөр яг 100 дахь хоног өнгөрч байна

ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар 205 оронд бүртгэгдсэн бөгөөд Африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархах эрсдэл байна. НҮБ-ын гишүүн орнуудаас 19 оронд халдвар илрээгүй байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа ийм олон улсад тархсан цар тахалтай дэлхий нийт нүүр тулаад байна. 

Үүнтэй холбогдуулан дэлхийн олон орон хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж, энэ өвчинтэй тэмцэх, хөл хориог чанд сахих чиглэлээр арга хэмжээ авч эхэлжээ. Жишээлбэл, Их Британи, Унгар, ОХУ-ууд хуулиа өөрчилжээ. Манай улсын хувьд ЭМЯ дээр хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.

Манай улсын хувьд одоогоор нийт 2272 хүн ажиглалтад байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа ажээ. . Иймээс иргэн бүр анхаарал болгомоожтой байх хэрэгтэй гэдгийг санууллаа. 

. Коронавирус илэрсэн эхний хоёр сард өдөрт 38 000 тохиолдол буюу 99 хувь нь Номхон далайн орнууд хавиар гарч байсан бол одоо дэгдэлтийн цөм Европ рүү шилжиж өдөрт 30 000 дээш тохиолдол илэрч байна.

Нийт нас барж байгаа хүмүүсийн дунд судалгаа явуулахад:

-10,9% нь чихрийн шижин өвчинтэй хүмүүс

-78% хувь эрүүл мэндийн суурь өвчтэй хүмүүс

-9,2% хувь нь уушигны өвчтэй буюу тамхи татдаг хүмүүс байна.

Иймд дэлхий нийтээрээ тамхины хэрэглээнээс татгалзах зөвлөмжийг өгч байна. 

АНУ-д өчигдөр 800 гаруй хүн нас барж БНХАУ-ыг давлаа. Испани улсад 748, Их Британи улсад 381, Франц улсад 499 нас баралт бүртгэгдлээ. Франц улсын тухайд дээрх тоо бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хүний тоо. Одоогоор 22 702 хүн эмнэлэгт байгаа бөгөөд 55 500  хүн эрчимт эмчилгээнд оржээ. Эмнэлгийн байгууллагад бүртгэгдээгүй хичнээн хүн гадуур байгаа хэлж мэдэхгүй байгаа ажээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.