ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд коронавирустэй өвчтнүүдийг эмчилж буй Москвагийн халдварын төв эмнэлгийг танилцуулсан ерөнхий эмч Денис Проценко коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна.
Тэрээр "Хүндэт анд нөхөд минь, надад санаа зовниж байгаад тань маш их талархаж байна. Би коронавирусийн халдвар авсан нь үнэн хэдий ч миний биеийн байдал сайн байна. Би өөрийгөө оффис дотроо тусгаарласан бөгөөд цахимаар харилцах бүрэн боломжтой байгаа" хэмээн фейсбүүк хуудас дээрээ бичжээ. Тэрбээр өнгөрсөн сард хийсэн шаргуу ажил нь халдварын эсэргүүцлийг бууруулсан байх гэж нэмж хэлсэн аж.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт тус эмнэлэгтэй танилцахдаа Путин тусгай хамгаалалтын хувцас, амьсгалын хэрэгсэл өмссөн ч тэр Проценкотой уулзан гар барих үеэрээ хамгаалалтын хэрэгсэлээ өмсөөгүй байсан нь орос хэвлэлүүдийн анхаарал татсан сэдвийн нэг болоод байна.
Кремлийн мэдээлснээр Путин коронавирусийн шинжилгээнд тогтмол орж байгаа бөгөөд "бүх зүйл хэвийн" гэжээ.
Мөн өнгөрсөн баасан гарагт Путиний захиргаанд коронавирусийн нэг тохиолдол илэрсэн боловч тухайн хүн ерөнхийлөгчтэй огт хавьтаагүй хэмээн Кремлиэс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: tass.com, nypost.com